БНАСАУ Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-22 11:20:12

ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-ын Зэвсэгт хүчин Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр хоёр орны хоорондын зэвсгийн наймаатай холбоотой мэдээллийг няцаасан байна. 


Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авах ажиллагаа явагдаж байж магадгүй гэсэн байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой олон тогтоолыг зөрчсөн үйлдэл юм. 


Харин үүний хариуд БНАСАУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл хийсэн бөгөөд ийм мэдэгдлийг тун ховор гаргадаг.


“Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” гэж БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэг техникийн ерөнхий товчооны дэд дарга мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. 


“KCNA” төлөөлөгчийн нэрийг тодорхой дурдаагүй байна.

Холбоотой мэдээ