Италийн хүн амын тоо үргэлжлэн буурч байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-23 14:44:52

РОМ. /Reuters/. Италид төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор хүн амын тоо ирэх тавин жилийн хугацаанд ойролцоогоор тавны нэгээр буурах төлөвтэй байна гэж тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгээс /ISTAT/ пүрэв гарагт мэдээлжээ.


Хүн амын тоо буурч, насжиж байгаа нь еврогийн бүсийн гурав дахь том орны хувьд томоохон асуудал болоод байна. Тодруулбал, 2020 онд Италийн хүн амын тоо 60.3 сая байсан бол 2021 онд 59.2 саяд хүрч буурчээ.


Урьдчилсан төсөөллөөр, Италийн хүн ам 2050 онд 54.2 сая, 2070 онд 47.4 саяд хүрч буурах тооцоотой байна. Үүний зэрэгцээ 2021 онд хүн амын 23.5 хувийг эзэлж байсан 65-аас дээш насны италичууд 2050 онд 34.9 хувийг эзэлж магадгүй байна.


“ISTAT” хүн ам зүйн урт хугацааны төсөөлөл нь “тун тодорхойгүй байгааг” хүлээн зөвшөөрсөн ч Италийн хүн ам буурах нь “ерөнхийдөө тодорхой” байна гэж мэдээлжээ. Улмаар хамгийн таагүй төсөөллөөр 2070 он гэхэд хүн амын тоо 18 саяар буурч магадгүй бол сайн төсөөллөөр ердөө 4.2 саяар буурна гэж таамаглаж байна.

Холбоотой мэдээ