ОУХБХ /FIFA/-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг Монголд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-27 09:26:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс эмэгтэй шүүгчийн тоог нэмэгдүүлэх чадавхжуулах зорилгоор эмэгтэй шүүгчдийн сургалтыг энэ сарын 20-23-нд зохион байгуулав.

 

Тус сургалтад 9 эмэгтэй оролцож батламжаа гардан авснаар цаашид тусгай бэлтгэл сургалтад гурван сарын турш үргэлжлүүлэн суралцсаны дараагаар шалгалтад хамрагдаж МХБХ-ны ангилалтай шүүгч болох боломжтой болжээ.

 

Уг сургалтыг МХБХ-ны шүүгчийн сургагч багш ОУХБХ-ны эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны элч, туслах шүүгч Ө.Батцэцэг болон МХБХ-ны А ангиллын шүүгч Г.Нарангэрэл нар удирдан явуулсан байна.

 

Ташрамд дуулгахад, ОУХБХ /FIFA/-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг 2023 онд анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ