МХБХ-ны ерөнхийлөгч асан Р.Амаржаргал “Алтан титэм” хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-27 14:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, МХБХ-ны Ерөнхийлөгч асан Р.Амаржаргал /1997-2011/-д АХБХ-ны Дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны тэргүүн дээд "Алтан Титэм" шагнал гардууллаа.


Ерөнхийлөгч Р.Амаржаргал, түүний баг ажиллаж байх энэ хугацаанд Монголын хөлбөмбөгийн холбоо 1997 онд АХБХ-нд, 1998 онд ОУХБХ-нд гишүүнээр элссэн юм. Эдгээр байгууллагууд МХБХ-нд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.


МХБХ-ны удирдлагаас Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцох эрхийн бичгийг Р.Амаржаргалд гардуулан өглөө.


Энэхүү эрхийн бичиг гардуулах ёслолын дараа МХБХ-ны төв байр, шинэ эко талбай болон холбооны хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.


Энэ үеэр Р.Амаржаргал: Бидний хийж бүтээсэн амжилтыг үнэлсэнд их баярлалаа. Энэ “Алтан Титэм” шагнал тухайн үед хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж байсан бүх хүний шагнал юм шүү. Тэр үед бидний мөрөөдөж байсан зүйлс эдүгээ бодит ажил болсныг хараад баярлаж бахархаж байна. Өнөөгийн МХБХ-ны алсын хараа, бодлого, менежмент зөв зүгт байгааг өнөөдрийн амжилт ололт нотолж байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна, баярлалаа” хэмээн онцлов.













Холбоотой мэдээ