ӨНӨӨДӨР: “Хүмүүн бичиг” сонины 30 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-31 06:12:43

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 31-ний өдөр болох үйл явдлын тойм:


08.30 цагт МОНЦАМЭ агентлагийн байранд тус агентлагаас эрхлэн гаргадаг үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг” сонины 30, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 25 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтнууд, улсын уралдааны үе үеийн шилдэг оролцогчид, багш нарын төлөөллийг хүлээн авч уулзана.


09.00 цагт "Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, ХЗДХЯ, МУИС хамтран зохион байгуулна. 


9.30 цагт: Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-ын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт болно. 


10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал хуралдана.


11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын байнгын болон дэд, түр хороод хуралдана. 


15.00 цагт МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлт болон Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.


-Жендерийн Үндэсний хорооноос ирэх 10 жилийн төлөвлөгөөг танилцуулна. 

Холбоотой мэдээ