Бөхийн өргөөнд энэ сард болох чөлөөт болон үндэсний бөхийн барилдаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-03 15:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, 1993 оны дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 11, 12-нд болно.

 

Түүнчлэн Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 12-нд 15.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,

 

Аймаг, цэргийн начин цолтнуудын үндэсний бөхийн барилдаан 11 дүгээр сарын 13-нд 12.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,

 

Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 19-нд 12:00 цагаас,

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан 11 дүгээр сарын 24-нд 12.00 цагаас,

 

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 11 дүгээр сарын 26-нд 12.00 цагаас,

 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 27-нд 12:00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/ Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

Холбоотой мэдээ