ДОРНОГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл ажил 81,5 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-08 13:20:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах  ажил Дорноговьд өрнөж байна.

Тус  аймаг Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө 100 тонн өвс, 80 тонн тэжээл, сумдын нөөцөд 560 тонн өвс, 420 тонн тэжээл нийт аймгийн хэмжээнд 660 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 270 тонн өвс, 61,5 тонн тэжээл,  сумдын аюулгүйн нөөцөд 580.6 тонн өвс 171.4 тонн тэжээл бэлтгэжээ.

Малчдын түвшинд 4322 тонн өвс, 531 тонн үйлдвэрийн тэжээл, 42 тонн гар тэжээл, 58 тонн ногоон тэжээл, 322 тн давс хужир шүү бэлтгээд буй бөгөөд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 81,5 хувьтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ