СЭЛЭНГЭ: Сурагчид иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-25 21:07:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх уламжлалт ёслолын үйл ажиллагаа 20 дахь жилдээ болж байна.

 

Өсвөр үе, 3aлуучууд түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг xapиуцлагаа yxамсарласан иргэн болж төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч анх удаа иргэний үнэмлэх авч байгаа залуучуудын төлөөллийг оролцууллаа.

 

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар их хурлаа хуралдуулж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн. Монгол Улсын Үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлсэн түүхт өдрийг тохиолдуулан ийн уламлжлал болгон зохион байгуулсаар иржээ.

Холбоотой мэдээ