Энэ жил 1300 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-25 14:56:17

Хэнтий аймгийн хэмжээнд 26 Ерөнхий боловсролын сургуульд 13726 суралцагч өнгөрсөн жилд суралцсан байна. Үүнээс 1616 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцжээ. Харин энэ хичээлийн жилийн хувьд статистик мэдээгээр 1300-аад зургаан настан шинээр нэгдүгээр ангид элсэн суралцах тоон мэдээлэл гараад байгаа аж.

Аймгийн Боловсрол соёлын газрын сургалт, арга зүйн албаны дарга Б.Түмэнжаргал “Хэрэв эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ 7 настай сургуульд оруулж болно гэж хуулинд заагдсан байгаа аж. Гэхдээ хүүхдийнхээ оюуны хөгжил, ирээдүйг бодвол 6 настай сургуульд оруулах нь илүү хүүхдэд хэрэгтэй. Өнөөдрийн амь амжиргаа, хүүхдийн тань ирээдүй хоёрын аль нь илүү үнэтэй вэ гэдгийг эцэг эхчүүд маань эргэцүүлэн бодоосой” гэв.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 26 ЕБС-иас Бор-Өндөр сумын хувийн өмчийн бага сургуулиас бусад нь дотуур байртай юм. Өнгөрсөн оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд дотуур байранд орохоор хүсэлт гаргасан 1449 хүүхдээс 88,2%-ийг буюу 1278 хүүхдийг хамруулжээ. Энэ хичээлийн жилийн тоон мэдээлэл хараахаан гараагүй байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ