Хятадад өндөр настнуудыг “COVID-19”-ийн вакцинжуулалтад өргөн хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-11-30 10:46:33

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Засгийн газар эмзэг бүлгийн хүн амыг “COVID-19” халдвараас хамгаалах зорилтын хүрээнд өндөр настнуудыг вакцинжуулалтад өргөн хамруулах ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ.


Мягмар гарагт Төрийн зөвлөлийн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмаас танилцуулсан ажлын төлөвлөгөө нь өндөр настнуудын халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулахын тулд вакцинжуулалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой байна.


Үүнд нарийн судалгаа, менежментийг хангах, холбогдох үйлчилгээг улам боловсронгуй болгох, өндөр настнуудыг вакцинжуулах ажилд тавих хяналтыг сайжруулах нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцолжээ. Мөн 80 болон түүнээс дээш насны иргэдийн вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, 60-79 насны иргэдийн вакцинжуулалтын түвшнийг үргэжлүүлэн нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ