СҮХБААТАР: Газрын харилцааны киоск машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-09 15:42:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэсэн “Киоск” машиныг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг ажилд орон нутгаас 20 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Газрын харилцааны киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй.

 

Энэхүү киоск машиныг хэрэглээнд нэвтүүлснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, иргэдийн дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц гарна гэж үзэж байна.

Хэрэглэгч өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй гар утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ