АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-28 11:46:57

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Украин руу танк илгээх АНУ-ын шийдвэрийг шүүмжилсэн мэдэгдлийг баасан гарагт хийжээ. Тэрбээр Вашингтоныг улаан шугамдавж байна хэмээн мэдэгдсэн байна.


“Европ тивийг бүхэлд нь дайны ноцтой аюулд оруулж, их, бага түгшүүр төрүүлсэн АНУ одоо улаан шугамыг давж байна” гэж БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал, ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.


АНУ Украинд 31 “M1 Abrams” танк нийлүүлэхээ энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. “АНУ Украиныг хуурай замын довтолгооны цэргийн техник хэрэгслээр хангаснаар дайны байдлыг улам хурцатгаж байгаад миний бие ихэд түгшиж байгаагаа илэрхийлэхийн сацуу үүнийг эрс зэмлэн буруушааж байна” гэж Ким Ё Жон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ