СЭЛЭНГЭ: Улсын аварга малчин, фермер, ногоочин, тариаланчдын нэрс тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгаас Монгол Улсын Аварга малчин 2, Аварга фермер 1, Улсын аварга тариаланч хамт олон 5, Улсын аварга тариаланч 2, Улсын аварга ногоочин 1 тодорлоо.
Тодруулбал, улсын аварга малчнаар Баруунбүрэн
сумын малчин М.Элдэв-Очир, Хушаат сумын малчин Ж.Хаянхярваа,
-Улсын
аварга фермерээр Алтанбулаг сумын малчин Д.Мөнхбадрах,
-Улсын аварга тариаланч хамт олноор “Ургацын
хишиг”
ХХК, “Мөнх-Орхон”, “Өгөөж Мандал-Уул”, “Ар сэвд могойт”, “Элит-Үр ХХК-иуд,
-Улсын аварга тариаланчаар Орхонтуул сумын “Орхон тариа” ХХК-ийн тракторч, комбайнч Б.Батдорж, Цагааннуур
сумын “Шаргал
тариа”
ХХК-ийн
механикжуулагч Д.Ганбат нар
тодорчээ.
Мөн Улсын
аварга ногоочноор Орхон сумын ногоочин С.Сүхбаатар нар шалгарч, хөдөлмөр, зүтгэлээрээ улсдаа
манлайлсан байна.