Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-09 14:15:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Улаанбаатар хот БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна.


Зорчигчид сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалж, хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явах юм. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэдийг хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав. Тасалбарыг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой аж. 


Холбоотой мэдээ