Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар хямд өртгөөр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-16 07:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр арилжаалсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхээр  “Тавантолгой төмөр зам” ХХК-тай “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ” байгууллаа.


Ингэснээр 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар хямд өртгөөр нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн төмөр замаар ачаа тээвэрлэх технологит үйл ажиллагааг зүгшрүүлэх, "Тавантолгой төмөр зам" ХХК нь тээврийн үйлчилгээний орлогоор бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 9-өөс Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ цахимаар худалдаалж эхэлсэн билээ

Холбоотой мэдээ