“Энержи Ресурс” ХХК-ийн 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-16 07:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж энэ сарын 15-нд “Энержи Ресурс” ХХК-ийн 5 багц буюу 32 мянган тонн экспортод гаргах баяжуулсан коксжих нүүрсийг цахим дуудлага арилжаагаар борлууллаа.


Дуудлага арилжаагаар дуудах үнэ 11.66 хувиар өсөж, 1340 юань хүрчээ. Арилжаанд 7 компани оролцсоноос 4 компани худалдан авах санал гаргасныг тус бирж мэдээлэв. 


Дараагийн дуудлага худалдааг маргааш зохион байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 96 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжина. 


Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.02.15

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

4

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Энержи Ресурс” ХХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс

Захиалгын бүртгэлийн дугаар

ER-23002

Дуудах доод үнэ, валютын төрөл

1200 юань /тонн

Хэлцэл хийгдсэн үнэ 

1340 юань /тонн

Гэрээний нийт үнийн дүн

42,880,000 юань

Хэлцлийн дугаар

2023.02.15-01

Үнийн өсөлтийн хувь

11.66%

Арилжсан нүүрсний багцын тоо

5

Арилжсан нүүрсний төрөл, ангилал 

Баяжуулсан коксжих нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Үнслэг (хуурай,%) ≤ 11%,

Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%,

Хүхэр (хуурай, %)≤ 0.85%,

Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%)≤9%,

G индекс ≥ 75

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

Худалдан авагч

Inner Mongolia Kai Bin Energy Co.,Ltd

Холбоотой мэдээ