СҮХБААТАР: 100-гаас дээш настай гурван ахмадтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-19 18:11:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүр гарын бэлгээ илгээж, хүндэтгэл үзүүлдэг. Аймгийн Засаг дарга М.Идэрбат өнөөдөр ахмадуудад Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа.


Сүхбаатар аймгийн хэмжээнд 100-гаас дээш настай гурван ахмад бий. Тэдний хоёр нь Баруун-Урт суманд амьдарч байна. Тус сумын долоодугаар багийн өндөр настан Ч.Ичинхорлоо ерөнхийлөгчийнхөө гарын бэлгийг гардан аваад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ