СӨБ-ын байгууллагууд эцэг, эхчүүдэд боломж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 16:49:26

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тухайд цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг, эхчүүд өглөө, оройд яарч сандрах, хүүхэддээ санаа зовох аюулгүй боллоо.

Учир нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа СӨБ-ийн байгууллагууд буюу цэцэрлэгүүд эцэг, эхчүүдэд боломж олгожээ. Тухайлбал өнөөдөр буюу 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн цэцэрлэгүүд өглөөний 08:30 цагт хүүхдүүдээ хүлээн авч, оройн 17:00-18:30 цагт тарахаар боллоо. Энэ нь эцэг эхчүүдийг ажлаа тайван хийх нөхцөл боломжоор хангаж байгаа нэг алхам юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ