ОНХС-ийн хөрөнгөөр хур хогноосоо салжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-02 02:18:13

Завханы Тосонцэнгэл сум ОНХС-ийн 16 сая гаруй төгрөгөөр хогийн цэгийнхээ хур хогийг цэвэрлэж дарж булжээ.

Хогийн цэг өмнө нь хайс хамгаалалт байхгүй, эмх замбараагүй асгаснаас болж хогийн цэгийн хог салхи шуургатай үед хийсч тэр хавийнхаа уулын бэл, гол усыг бохирдуулдаг байжээ. Харин ийнхүү хогийн цэгийн хогийг шууж эргэн тойрны гурван км орчим газрыг цэвэрлэж дарж булж хайс хамгаалалт хийснээр байгаль орчин бохирдуулахгүй болжээ. Түүнчлэн тус сум энэ жил сумынхаа ойр орчмын гуу жалганы хур хогийг цэвэрлэж устгаж сумын төвийн нийтийн эзэмшлийн зам дагуу 37 хогийн савыг байрлуулсан байна.

Дашрамд сумын иргэд улирлын чанартай хавар, намрын улиралд нийтийн их цэвэрлэгээг сумын төв болон сумын ойр орчим гурваас таван км орчим талбайд хийдэг болжээ. Ингэснээр эзэнгүй хог хаягдалгүй болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ