ЗГ: ХНХ-ын сайд Т.Аюурсайханы ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын
өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Т.Аюурсайханы үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцжээ.
Улмаар УИХ болон
Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүлсэн байна. Ингэснээр
ойрын өдрүүдэд уг асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэн чөлөөлсний дараа
Ерөнхий сайд захирамжаа гаргаж баталгаажуулна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ хэллээ.