Шинжлэн судлах өнөөдрийн сонсголоор 39 гэрчийг дууджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-17 08:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордонд  өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.


Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк), Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага, (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн гурван багц асуудлыг авч хэлэлцэх юм. Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дууджээ.


Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, "Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.   

Холбоотой мэдээ