Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-17 11:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Шилдэг сонсогчид" шагналын 2023 оны эздийг тодрууллаа.


“Шилдэг сонсогч” шагналыг:

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,

Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,

Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын 4 дүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,

“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагч Төгөлдөрийн Ариунтөгсөд хүртээв.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шагналыг гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.



Холбоотой мэдээ