Энэ сараас битүү танхимын барилдаанууд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 14:14:55

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг танхимын барилдааны шинэ улирал энэ сараас эхэлж байна. Энэ есдүгээр сард МҮБХ-ны "Бөхийн өргөө"-нд дөрвөн ч том барилдаан болно.

Есдүгээр сарын 09-нд 12.00 цагаас Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 17-нд 14.00 цагаас Хилчдийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, 18-нд 12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан,  25-ны 14.00 цагаас Монгол Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаан тус тус болж бөхийн хорхойтнууд үзэх юмтай, ярих хуучтай болох нь ээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ