УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэн, тэдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжсэн юм. Мөн шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дээрх саналыг хүлээн авахаар тогтсон. Улмаар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хуралдан, шийдвэрээ гаргасан юм.