ӨВӨРХАНГАЙ: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлсэн үзүүлэлтээр улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-30 13:00:54

Арвайхээр /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Өвөрхангай аймагт нийт 305 эмч эрүүл энхийн манаанд цаг завгүй ажилладаг. Тэдгээрийн 70.5 хувь нь хүний их эмч байна.

Мөн нийт эмч нарын 75.1 хувь нь эмэгтэй, 24.9 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 29 хүртэлх насны 105, 30-49 насны 155, 50-49 насны 31, 60+ насны 14 эмч байгаа аж.


Аймгаас Эрүүл мэндийн салбарыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, дутагдалтай байгаа эмч, мэргэжилтнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч байгаа юм. Тодруулбал, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлснээр 10000 хүн амд ногдох их эмч 2.4 хувиар, сувилагч 7.3 хувиар, нарийн мэргэшил эзэмшсэн их эмчийн 16.2 хувиар тус тус нэмэгджээ.


Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, Политехникийн коллеж, БОЭТ-ийг түшиглэн сувилагч бэлтгэх ангийг нээн 70 элсэгчийг сургаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг дэмжих, тэр дундаа сувилагчийг орон нутагтаа бэлтгэдэг болсон нь аймгуудын хэмжээнд туршлага болж, эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлсэн үзүүлэлтээр улсад тэргүүлж байна.    

Холбоотой мэдээ