ХЭНТИЙ: Зүүн бүсийн тариаланчид зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-31 15:59:16
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий 100 жил” зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөнийг өнөөдөр Өлзийт тосгоны "М-Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн талбарт зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг, Хэнтий аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн Б.Цог, "Мэт Агро" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр болон тариалан эрхлэгч 70 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Уг зөвлөгөөнийг хэсэгчлэн зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн газар тариалан эрхлэгчидтэй тус салбарын өнөөгийн байдал болон энэ онд хэрэгжүүлэхээр тусгасан ажлын төлөвлөлт, салбарын уялдааг хэлэлцлээ. Харин хоёрдугаар хэсэгт зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчид зөвлөлдөж, бүс нутгийн тариалалтын онцлог нөөц боломжуудын талаар нээлттэй хэлэлцэж, харилцан туршлага судалж байгаа юм.
Хэнтий аймгийн хэмжээнд 2023 оны тариалалтад 18 сум таван тосгоны 40 гаруй аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн, гурван хоршоо үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, ногоон тэжээл, эмийн ургамал зэрэг таримлуудыг нийт 40.4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ