ДОРНОД: Үнээний сүүний эрэлт их ч нийлүүлэлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-04 18:59:18

Чойбалсан /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын иргэд үнээний шингэн сүү хүнсэндээ хэрэглэх хүсэлтэй ч нийлүүлэлт хангалтгүй, үнэ хэлбэлздэг гэж судалгаанд хариулжээ. Харин малчид сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалах орчингүй, тээвэрлэх зориулалтын машин байхгүй зэрэг хүндрэлтэй учирдаг.  

Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 78.4 хувийг дотоодоосоо хангаж байна. Сонирхуулахад, энэхүү 8.2 сая литр сүүний 62.6 хувийг цай чанахад, 10.7 хувийг хүүхдийн тэжээлд, 8.2 хувийг шууд уух байдлаар хэрэглэдгийг судалгааны дүгнэлтэд дурдсан байна. Нийт сүүний хэрэглээний 63.3 хувийг шингэн сүү, 19 хувийг савласан сүү, 17.5 хувийг хуурай сүү эзэлж байгаа юм.

Сүүний гарцын тухайд Хэрлэн суманд хоногт 28 литр, бусад суманд 32 литр сүү үнээнээс авдгаас 53 хувь нь шинжилгээнд хамрагддаггүй

Холбоотой мэдээ