СҮХБААТАР: 16 настай зохиолч аав, ээжийнхээ нутагт номынхоо нээлтийг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-21 15:48:01

Баруун-Урт /МОНЦАМЭ/. 16 настай зохиолч Э.Номин-Эрдэнэ аав, ээжийнхээ төрөлх нутгийг зорин ирж, “Өвлийн цаг агаар чи” номынхоо нээлтийг хийлээ.

Есөн бүлгээс бүтсэн уг номд өсвөр насны охины анхны хайрын мэдрэмж, дотоод ертөнцийнх нь өвөрмөц бодлууд буужээ. Жилийн өмнө эмнэлгийн орон дээр 15 хоног үхэлтэй тэмцсэн охин эрүүл саруул болоод, анхны номоо хэвлүүлсэн нь энэ бөгөөд түүний өвчинтэйгөө тэмцэж байх үед төрсөн мэдрэмжүүд нь ч шүлэг болжээ.

Энхтулгын Номин-Эрдэнэ нь нийслэлийн 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Энэхүү номоо өнгөрсөн жил өлгийдөж уншигчдын хүртээл болгосноос гадна, нийслэл хотод номынхоо нээлтийг хийсэн байна. Үе тэнгийнхэн нь Э.Номин-Эрдэнийн уншигчид. Анхны хэвлэлтээс гарсан номууд нь хэдхэн цагийн дотор борлуулж дууссан бол түүний ээж Ж.Ариунжаргал охиныхоо уран бүтээлийг дэмжин хоёр дахь удаагаа хэвлүүлснээр энэ жилийнДэлхийн номын өдөр”-өөрӨвлийн цаг агаар чиномын баяраа ийнхүү Сүхбаатарын уншигчидтайгаа тэмдэглэлээ.  

Аав, ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа хийсэн номын баярыг аймгийн Нийтийн номын сан, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж, бичиг соёлыг дээдлэн дурлагч хүүхэд багачууд, номын садан нөхөд баярт оролцлоо. Уригдсан зочдын дотор Уулбаян сумын Ж.Мөнх-Од багштай 2Б ангийн уншигч хүүхдүүд ирж, зохиолч охинд баяр хүргэн, цээжилсэн шүлгээ анги хамт олноороо уншсан нь ньӨвлийн цаг агаар чиномын баярын шигтгээ байлаа.

Э.Номин-Эрдэнэ шүлэг бичээд зогсохгүй, уран зураг, вааран эдлэл сонирхон урладаг. Номынхоо зураг чимэглэлүүдийг өөрөө зуржээ. Түүний ээж Ж.Ариунжаргал 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Номын сангийн даргаар ажиллаж байсан юм.

 

Холбоотой мэдээ