ХБНГУ-ын Заксен Анхалт муж улсын төлөөлөл Төв аймагт ажиллав

ОРОН НУТАГТ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 18:39:53

ХБНГУ-ын Заксен Анхалт муж улсын Шинжлэх ухаан,эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Марко Туллнер,гадаад эдийн засаг,  Худалдаа аж үйлдвэр,инженерийн танхим болон бизнесийн төлөөлөл өнөөдөр Төв аймагт ажиллалаа.

Уулзалтын эхэнд Аймгийн засаг дарга Д.Баярбат, Анхалт мужийн Шинжлэх ухаан, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Марко Туллнер нар хоёр мужийн өнөөгийн хөгжил, хэтийн  зорилтыг танилцуулав. Үүний дараа  мужуудын бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцож,Зуунмод суманд үйлдвэрлэл эрхэлдэг “Могол ноос”, “Бонн”, ХХК, “Их майдар” цогцолбор, “Мак” хийт бетоны үйлдвэрээр зочиллоо. Албаны хүмүүсийн хэлж буйгаар айлчиллын үр дүнд хоёр муж цаашид хамтран ажиллах эсэхийг шийдвэрлэх ба амжилттай өндөрлөвөл Азиас гадна европын оронтой хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэлээ. 2,2 сая хүн амтай, автомашин, техник хэрэгсэл, хийн, хуванцар эдлэлийн үйлдвэрлэл голчлон эрхэлдэг ХБНГУ-ын Заксен Анхалт мужийн ажлын хэсэг 10 сарын 04-ны өдөр мөн  Сэлэнгэ аймагт ажиллажээ.

Ш.Шүрэнэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд