Ариун цэврийн байгууламж гэр хорооллын тулгамдсан асуудал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-08 18:45:51

2016 оны 02-р сарын 4-ний өдөр Эрүүл ахуйн тухай хуулийг баталж ариун цэврийн байгууламжийн талаар ихээхэн ярих болсон. Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар  аймгуудад сургалт хийж байгаагийн нэг нь Ховд  аймаг юм.

Өөрөөр хэлбэл Орчны эрүүл мэндийн чиглэлээр 2016 онд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар  хамтран ажиллах төлөвлөгөө гаргасны дагуу Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр хийгдэж байгаа анхны сургалт нь энэхүү сургалт болж байна.

Айл өрхүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж ашиглаж байгаагийн улмаас гэр хорооллуудын тогтвортой хөгжилд тулгамдаад байгаа томоохон асуудал нь сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал юм гэж үзэж байна.

Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс "Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт сургалтыг үе шаттайгаар хийж эхний ээлжинд  тус аймгийн 16 сумын байгаль орчны байцаагч нар, өрхийн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ