Эх хэл, уламжлалт соёлыг сурталчлах өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-05-23 13:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Швейцар дахь Монголын нийгэмлэг, Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг, Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэг, GM-Star клубтэй хамтран “Эх хэл, уламжлалт соёлыг сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 20-нд зохион байгуулжээ.


Монгол ардын зан заншил, эх хэлийг Швейцарт суралцаж буй хүүхэд багачуудад сурталчлах зорилготой тус арга хэмжээнд 50 орчим хүүхэд оролцсон байна. Арга хэмжээний үеэр уран уншлага, цэвэр бичгийн уралдаан зохион байгуулж, “Миний эх орон-Монгол” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд дурсгалын зүйлс гардуулсан аж.


Тус өдөрлөгт язгуур хөгжмийн “ТЭЗО” хамтлаг, бүжгийн “Донж” хамтлаг хүрэлцэн ирж, уран бүтээлээсээ толилуулахын зэрэгцээ хүүхэд багачуудад ардын хөгжим, бий биелгээний талаар танилцуулав.

Холбоотой мэдээ