Гүржийн ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-02 13:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Гүржийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо ажилласан Гүрж Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Александер Нарбалдовыг тавдугаар сарын 31-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Монгол, Гүржийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн урт дунд хугацааны бодлого, томоохон зорилтуудыг танилцуулж, энэ хүрээнд Гүрж Улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.


Түүнчлэн талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ