Индонезийн баруун нутагт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-08 16:23:35

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн баруун нутгийн Зүүн Ява мужид өнөө өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэдий ч цунамийн аюул нүүрлээгүй гэж тус улсын Цаг уур, орчны шинжилгээ, геофизикийн агентлаг мэдээлжээ.


Газар хөдлөлтийн голомт Пацитан дүүргээс баруун өмнө зүгт 117 км-т, далайн дор 10 км-ийн гүнд байжээ. Харин Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн байна. 


Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нь далайн томоохон давлагаа үүсгээгүй байна. Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг. 

Холбоотой мэдээ