ӨНӨӨДӨР: Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.
8.30 цагт: Монголын
хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ.
8.30 цагт: Эрүүл мэндийн салбарын хүний
нөөц, боловсон хүчнийг чадавхжуулахаар БНЭУ-ын “Маренго Ази”, “Глобал
Кэйр” байгууллагатай эмч, мэргэжилтнүүдийг
үнэ төлбөргүй сургах, мэргэжилтэн солилцох санамж бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна. Утас: 89119482
10.00-18.00 цагт: PC Mall ХХК “Job fair-2023” ажлын байрны нээлттэй
өдөрлөгийг Эрх чөлөөний талбайд зохион байгуулна
11.00 цагт: НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар ХҮН намын байранд мэдээлэл хийнэ. Утас: 91010520
11.30 цагт: Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх цэцэрлэгийн барилгад засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
-БШУЯ,
Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, БЕГ хамтран “Тэгш
хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг энэ сарын 21-23-нд
зохион байгуулж байна. Утас: 91050515, 99025758
-БОАЖЯ, НҮБ
хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг энэ сарын 21-22-нд “Чингис Хаан”
музейд зохион байгуулж байна.
-Азийн физикийн
олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн
энэ сарын
21-24-нд CORPORATE зочид буудалд болж
байна.