ХОВД: 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төсөл ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-04 23:39:13

Жаргалант /МОНЦАМЭ/.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна.

Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур болон мах боловсруулах үйлдвэр байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана.

Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө мэргэжлийн байгууллагад ирүүлжээ. Үүнээс цаашид сонгон шалгаруулалт хийх юм.

Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж,  5.9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажил хийж байна. Нэмэлт санхүүжилт 21.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгахаар санал өгчээ.

Дээрх ажил амжилттай хэрэгжсэнээр 30 орчим үйлдвэр байгуулагдаж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж албаныхан тооцоолж байна.  

Холбоотой мэдээ