Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-17 21:02:08

2016 оны сонгуулийн дараа Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар  аймгийн МАН-ын хорооноос Л.Ганболдын нэрийг Засаг даргад дэвшүүлж төлөөлөгчдийн зуун хувийн саналаар Ерөнхий сайдад уламжилж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  батламжилсан юм.

Ингээд Хөвсгөл аймгийн Засаг даргыг танилцуулж байна. Лхагвасүрэнгийн Ганболд 1973 онд Хөвсгөл аймагт төрсөн 43 настай, ам бүл тавуул. Төгссөн сургууль Мөрөн сумын Нэгдүгээр сургууль, МУИС-ын Эдийн засгийн факультет, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, ХБНГУ-д Бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,

Мэргэжил Эдийн засагч, Бизнесийн эрх зүйч

Эрдмийн зэрэг: Бизнесийн эрх зүйн магистр

Сонгуульт ажил: Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн, Монголын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч

Шагнал: Алтан гадас одон, Үйлдвэрлэл, худалдааны тэргүүний ажилтан, Хөвсгөлийн алдартан медалиар шагнадсан байна.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ