“Бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-19 14:57:54

Өмнөговь аймагт бэтэг өвчний тархалт нэмэгдэж болзошгүй байгаа ажээ.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх” 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд 15 сумын төлөөллийг хамруулсан байна. Түүнчлэн уг сургалтын багийнхан өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг ярилцаж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Дээрх сургалтанд 21 аймгийн 80 гаруй тархвар судлагч, хэт авиан оношлогооны эмч, эрдэмтдийг хамруулсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ