Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар Хөвсгөл аймагт "Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Мөрөн сумын 2, 3 дугаар багийн 50 айлын жишиг гудамж төслийг хэрэгжүүлж, гэр хорооллын иргэдийнхээ байшингийнх нь дэргэд халуун, хүйтэн, бохирын шугамыг
нь оруулж, дэд бүтцийн төвийг дэргэд нь барьсан байна.
Айл бүрийн үүдэнд сүүдрэвчтэй, хогийн савтай, амарч суудаг сандалтай байгаасай гэж 50 айлын гаднах орчныг бүрэн тохижуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллах үеэр 50 айлын жишиг гудамжтай танилцаж "Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөрийг гэр хорооллуудад хэрэгжүүлэх жишиг төсөл болж чадсан гэдгийг онцлоод улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч, зураг төсөв, шийдэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах чиглэлийг холбогдох хүмүүст өгч байлаа.
Өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжсэн айлуудын
90 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдож өвөлдөө нэг айл дулаанд 60-80 мянган төгрөг төлдөг .
Инженерийн шугам сүлжээнд
холбогдсоноор иргэд ая, тухтай амьдрах боломжтой төдийгүй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөж, зах зээлийн
нийгэмд том боломжийг иргэдэд олгож чадсан.
Цаашид энэхүү дэд бүтцийн төвийг түшиглэн 100 айл инженерийн шугам сүлжээнд
холбогдох бүрэн боломжтой ажээ.