БАЯН-ӨЛГИЙ: “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-03 10:01:53

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “И-Монгол” академи улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар,  “И-Монгол” академийн хамтарсан баг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.   


Тус ажлын баг Өлгий хотод 2 хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг сурталчилж, аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзан Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаануудыг танилцуулна.


Түүнчлэн "Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н болон бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулна. Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг мөн хийх ажээ.  

Холбоотой мэдээ