Хариус загасыг хууль бусаар гаргахыг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 04:36:09

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 70 кг хариус загасыг экспортоор гаргахыг завджээ.

Аймгийн МХГазар нь ОХУ-ын хоёр иргэний загасыг хураан авч Боомт дахь байгууллагуудын төлөөллийг оролцуулан устгах арга хэмжээ авч 60 мянга төгрөгийн шийтгэвэр ногдуулж ажиллалаа.

Мөн Цагааннуур боомтоор хувиараа хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсэн гурван иргэний 90 кг чихэр, 400 литр ургамлын тос, 40 кг гоймон, 1150 ширхэг горчичник зэрэг бүтээгдэхүүнүдийг саатуулан экспортлогч  улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ сертификат, гэрээ бусад дагалдах бичиг баримтыг нь авахуулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн нэрээр мэргэжлийн хяналтанд хамруулан гаалийн бүрдүүлэлт хийлгэж орууллаа гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ