Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА, 2023
оны арваннэгдүгээр сарын 9 /VoA/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, хүүхдийн омбудсвумэн Мария
Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн
(ОУЭШ) шүүгч Сержио Годинезийг ОХУ-ын Дотоод хэргийн яам эрэн сурвалжлах
хүмүүсийн жагсаалтад оруулсан байна.
Энэ тухай ТАСС агентлаг
лхагва гарагт мэдээлжээ.
Өмнө нь тус яам ОУЭШ-ийн өөр хоёр шүүгч болох Томоко Акане,
Розарио Сальваторе Айтала болон ОУЭШ-ийн прокурор Карим
Ахмад Хан нарыг эрэн
сурвалжлах жагсаалтад оруулсан юм. Гэм зэмгүй хүнд мэдсээр байж санаатайгаар эрүүгийн хариуцлага
хүлээлгэж, ерөнхийлөгчид халдахаар завдсан гэх үндэслэлээр эдгээр хүмүүсийн эсрэг ОХУ-д хэрэг үүсгэсэн аж.
ОУЭШ-ээс 2023
оны гуравдугаар сард В.Путин,
М.Львова-Белова нарыг украин хүүхдүүдийг ОХУ-д хууль бусаар шилжүүлсэн хэргээр буюу дайны гэмт хэрэг үйлдсэний төлөө баривчлах шийдвэр гаргасны дараа олон улсын шүүхийн ажилтнуудад холбогдох
хэргийг нээжээ. ОУЭШ нь дайны
гэмт хэргийг мөрдөн шалгахдаа аливаа
улсын төрийн тэргүүний халдашгүй дархан эрхийг хүлээн зөвшөөрдөггүй аж.
Мөн есдүгээр сард ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас ОУЭШ-ийн дарга Питер Хофмански, түүний
орлогч Луз дель Кармен Ибанес Карранза, шүүгч Бертрам Шмитт нарыг эрэн
сурвалжлах жагсаалтад оруулсан юм. Тэднийг ямар хэргээр эрэн сурвалжилж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Орос улс ОУЭШ-ийн
эрх мэдлийг хүлээн
зөвшөөрдөггүй бөгөөд түүний үйл ажиллагаанд оролцдоггүй. ОХУ бол шүүхийн үйл
ажиллагааг зохицуулдаг Ромын статут буюу Ромын дүрмийн оролцогч тал биш юм.