ХӨВСГӨЛ: Хорт хавдрын хяналтад 986 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-16 10:07:25

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хорт хавдрын хяналтад 986 хүн бүртгэлтэй байна.

Хяналтад байгаа нийт иргэдийн 265 нь элэгний хавдар, 151 нь умайн хүзүүний хавдар 134 хүн ходоодны хавдар, 70 хүн бөөрний хавдар, 59 хүн  хөхний хорт хавдартай байгаа юм.


Хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хавдар, ходоодны хавдар, уушигны хавдар, улаан хоолойн хавдар, умайн хүзүүний хавдар байна.


Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас халдварт бус өвчлөлийг бууруулах чиглэлээр 30 эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан 70418 иргэнийг хамруулжээ.  

 

 

Холбоотой мэдээ