Путинтэй хийсэн Карлсоны ярилцлага маргааш нийтлэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-08 10:27:45

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 8 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагыг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:00 цагт (Москвагийн цагаар хоёрдугаар сарын 9-ний 02:00 цаг, Улаанбаатарын цагаар 07:00 цаг) нийтэлнэ гэж Америкийн сэтгүүлч Такер Карлсон инстаграм хуудсандаа мэдэгджээ. 


Путин Америкийн сэтгүүлчтэй уулзаж, ярилцлага өгсөн гэдгийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан юм. Ярилцлагыг Карлсоны Х хуудас (хуучнаар Твиттер) болон цахим хуудсанд нийтлэх төлөвтэй байна.


Карлсон мягмар гарагт мэдэгдэхдээ "одоо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцлага хийнэ, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн түүний өмнөх ярилцлагууд бүгд сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй, суртал ухуулгын шинжтэй байсан" гэжээ. 


Холбоотой мэдээ