СЭЛЭНГЭ: "Эко" клубийн сурагчдад экологийн боловсрол олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад ойн тухай мэдлэг,
ойлголт өгөх, сургуулиудын "Эко" клубийн сурагчдад экологийн
боловсрол олгох зорилготой төсөл хэрэгжүүлж байна.
Дээрх үйл ажиллагааг Еропын холбоо болон
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын үйл ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан
санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын
Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран хэрэгжүүлж буй "Хөдөө аж
ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах” /STREAM/ төслөөс хамтран
хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө,
Жавхлант, Мандал сум, Бугант, Түнхэл тосгодын ЕБС-ийн "Эко" клубын
багш, биологийн багш нарт зориулсан сургалтыг энэ удаа зохион байгуулжээ.
Сургалтыг МУИС-ийн Экологийн боловсролын
төвд явуулсан байна. Тун удахгүй биологийн багш нар дахин сургалтад хамрагдах ажээ.