Зул өргөх ёслол өнөөдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-04 16:25:57

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Сэтгэлийн дэм" нэртэй зул өргөх ёслол болох гэж байна.

Амуухай сангаас зохион байгуулж буй уг үйл ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногт асран халамжлагчгүй байснаас гэртэйгээ түймэрт өртөж амь алдсан хоёр бяцхан хүүхдийн хойноос хийж байгаа буяны арга хэмжээ юм. Тэдний ээж таван хүүхдээ тэжээхийн эрхээр хилийн боомт буюу Цагаан хаданд ажиллаж байсан байна. Харин хүүхдүүдийг нь тэдний эмээ нь хардаг байжээ. Гал гарах үеэр эмээ нь хоёрдугаар ангийн хүүхдээ хичээлээс нь авахаар явчихсан байсан аж. Гэрт 1 ой 5 сар, 3 ой 7 сартай хоёр бяцхан хүүхэд үлдэж дүрэлзсэн галд амиа алдсан хэрэг гарч иргэдийг цочирдуулсан юм.

Өмсөх хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн энэ айлд тусламжийн гараа сунгаж, амиа алдсан бяцхан үрсийн хойтын буян болгож зул өргөх ёслолыг ийнхүү зохион байгуулж байгаа гэнэ. Зул өргөх ёслолд иргэдийг оролцохдоо өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан тухайн айлд хандивлах эд зүйлсээ авч ирэхийг зохион байгуулагчид уриалж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ