Прокурорын байгууллагын Говийн бүсийн “Спортын бага наадам” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-04 17:35:42

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газарт Прокурорын байгууллагын говийн бүсийн “Спортын бага наадам” -ыг амжилттай зохион байгууллаа.

9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ний өдрүүдэд болсон уг арга хэмжээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн прокурорын газрын нийт 70 гаруй тамирчин спортын 8 төрлөөр, 138 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөн байна.

Уг “Спортын бага наадам”-д Өмнөговь аймгийн Прокурорын газрын баг тамирчид өндөр амжилт гаргасан гэж тус байгууллагаас мэдээлж байна.

Тус баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид дэд байр, эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлсэн бол 4х100 метрийн буухиа гүйлтийн тэмцээн, даамны тэмцээнүүдэд тэргүүн байр, шатрын тэмцээнд гутгаар байр, билльярдний тэмцээнд эрэгтэй тамирчин дэд байр, эмэгтэй тамирчин тэргүүн байр, теннисний төрөлд эмэгтэй тамирчин дэд байрыг тус тус эзэлж бүсийн тэмцээний 6 төрлөөс нь 25 медаль авч амжилттай оролцжээ.

Тус спортын бага наадам хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил Дорноговь аймгийнхан багаараа түрүүлсэн ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ