Нүүрсний үнэ тонн нь 27500 төгрөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд одоогийн байдлаар нүүрсний үнэ нэг тонн нь ачааны хөлс нь нийлээд 50 000 төгрөг байгаа юм.
Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-иас иргэддээ нийлүүлж буй нүүрсийг жил бүр тодорхой хугацаанд үнийг нь хямдруулдаг юм. "Таван толгой ХК-ий удирдлагуудтай ярихад Даланзадгад сумын нүүрсний цэгүүдэд өнөөдөр нүүрс бууна. Нэг тонн нь 27500 төгрөгийн үнэтэй байна гэсэн хариу өглөө" гэж тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдэгдлээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн