Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-30 16:21:20

МИНСК, 2024 оны тавдугаар сарын 30 /BelTA/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийх албан ёсны хэлэлцээ Улаанбаатар хотноо цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болно. Хоёр улсын удирдагчид Беларусь-Монголын харилцааг иж бүрэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг хэлэлцэнэ. Тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын зах зээлийг Беларусийн дотоодын үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээтэй хүнс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборт хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэнэ.


Албан ёсны хэлэлцээний дараа талууд хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.


А.Лукашенко айлчлалынхаа үеэр мөн Монголын ард түмний түүх, уламжлал, ёс заншилтай танилцана. Төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо Монгол-Беларусийн бизнес форумыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид бие биенийхээ боломж бололцоотой илүү дэлгэрэнгүй танилцаж, тодорхой чиглэлүүдэд практик асуудлуудыг хэлэлцэнэ. 

 


Холбоотой мэдээ