"Хүчирхийлэл бидний сонголт биш" сургалт, хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-07 15:43:08

Өмнөговь аймагт олон улсын "Охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Хүчирхийлэл бидний сонголт биш" сургалт, хэлэлцүүлэг болж байна.

Энэ сарын 6-11-ийг хүртэл үргэлжлэх дээрх сургалт хэлэлцүүлэгт Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын болон коллежийн охидуудын хамруулж байгаа ажээ. Жендерийн тэгш байдал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, нийгэм хамт олны зүгээс тулгардаг аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах, нийгэмд тохиолдож буй хүчирхийллийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар тус аймгийн Насан туршийн боловсролын төвөөс энэхүү арга хэмжээг санаачилсан байна. 

10 дугаар сарын 11-ний өдөр олон улсын "Охидын эрхийг хамгаалах өдөр" болдог ажээ. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ