ӨНӨӨДӨР: Морин хуурын олон улсын наадам болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-17 05:48:45


Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаан болж байна. 

11:40 цагт: Морин хуурын олон улсын VII наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байна. Морин хуурын олон улсын наадмыг мэргэжлийн морин хуурчдын, морин хуур сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн 3 уралдаантай зохион байгуулж байна.

13:00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг И-баримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

14:00 цагт: Хууль зүй, дотоодын хэргийн яаманд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос допингийн шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээлнэ.

-Сэлэнгэ аймгийн автомашины холбоог үүсгэн байгуулагч Отгонбаярын Жаргалсайханы нэрэмжит, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ойд зориулсан автомашины бартаат замын уралдаан болно.

-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.

-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

Холбоотой мэдээ